Хүү өлсөж
байлаа. Жавар тачигнаж хацар нүүрийг нь хайрах мэт болж даарснаасаа хөл
гар нь мэдээгүй болжээ… Хүү өлсөж байлаа ч зарж буй чихэр печенээсээ
идэж үл болно. Аз болж хэдэн чихэрээ зарчихвал өл залгах талх,бэлэн
гоймон авч үлдсэнээр нь ахиад чихэр печенээ авна… Тэр цадах гэж юу
болохыг бүр мартжээ ...
Үеийнх нь хүүхдүүд баяр хөөртэйгээр аав
ээжийнхээ гараас хөтлөн зах дэлгүүрээр явж энэ тэр элдэв чамин хувцас
хунар авхуулж байхыг хараад дотроо сэм атаархана. Аавыгаа хүү мэдэхгүй
л дээ… Ээж нь одоо өвчтэй гэртээ байгаа болохоор хүү чихэрээ л сайн
зарахыг бодно.Хэрэв хүүгээ хоосон ирвэл ээж нь хоолгүй хононо.Даарч
байвч,өлсөж байвч тэр гэртээ очиж болохгүй…Гуанзанд орж дулаацах гэхээр
ууртай зөөгч нарт хөөгдөн гарна.Гэвч Хүү сайн хүн байдаг гэдэгт итгэдэг…
Ихэнх
хүмүүс хүүг ад шоо үзэж дээрэлхэж загнаж байвч аяга халуун цай,ганц
хоёр бууз авч өгөх буюу эсвэл хүүгээс овоо хэдэн чихэр худалдан авах
хүн ч бас байна.Харамсалтай нь хүү тэр зарж байгаа амттангаасаа амсаж ч
үзээгүй гэж бодохоор даанч өр өвдмөөр.Хүү ээждээ дэндүү хайртай.Ижий нь
түүнд байгаа цорын ганц эрхэм хүн нь.Ээждээ зөндөө их мөнгө аваачиж өгч
баярлуулахсан гэж хүү мөрөөддөг… Цадталаа идэхсэн,дулаан гуталтай
болохсон,үеийн хүүхдүүдтэйгээ хамт сургуульд явахсан гэсэн олон
мөрөөдлөөсөө ч илүү ижийгээ л өвдөхгүй байгаасай гэж хүү үргэлж
залбирна…
Хүү өнөөдөр хичээлдээ явсангүй.Нойр нь хүрээд,тэгээд ч
гадаа хүйтэн байх шиг түүнд санагдав.Аав нь машинаараа сургуульд нь
хүргэдэг боловч,ээж нь хичээлдээ яваарай гэж хошуугаа унжуулан гуйж
байвч өнөөдөр түүний залхуу нь хүрчээ…Хүү багаасаа л хүссэн бүхнээ
авхуулж хүсэл бүхэн нь үргэлж биелдэг болохоор түүнд мөрөөдөл гэж
байхгүй…Бас тэр ээж аавыгаа төдийлөн их хайрладаггүй.Түүнд мэдэхгүй
мэдрээгүй зүйл их олон бий.Тэр өлсөж даарч огт үзээгүй.Хар зах гэж юу
байдаг,үеийнх нь хүүхдүүд чухам яагаад хичээл сургуульдаа явдаггүй ажил
хийдэг болохыг мэдэхгүй.Хүмүүс яаж мөнгө олдог талаар бодож ч
үзээгүй.Хүүд бүх юм бий.Хүү ээж ааваасаа амттай чихэр авч дэрэн
доогуураа хийгээд дулаан хөнжилдөө буцан шургаад амтат нойрондоо
умбалаа.. Гадаа маш их хүйтэн байлаа.Хүү хэдийгээр гарангуутаа даарч
эхэлсэн боловч хэдэн чихэртэй хайрцагаа тэврээд автобусны буудал руу
гүйлээ.Гүйхээр жаахан ч болов дулаацах боловч хүү хоол унд муутай
байдаг болохоор дорхноо сульдаж гүйх ч тэнхэлгүй болно.Энэ үед эхнэр
нөхөр хоёр зоргоогоо зантай хүүгийнхээ талаар зовинон ярилцаж явтал
гэнэт урдуур нь нэг хүү гарч ирээд халтиргаатай зам дээр яаж ч
чадсангүй машинд мөргүүлэн хол шидэгдлээ…Ухаангүй болсон хүү чихэртэй
хайрцагаа тас тэврээд өвдөлт,өлсөх даархыг мэдэрхээ нэгэнт болиод нэг л
гоё зөөлөн үнэр таатайхан үнэртээд,бүүр түүрхэн ухаандаа аав ээж хоёр
нь түүнийг тэврэн байгааг мэдэрлээ…
Төгсгөл…
Одоогоос
8-н жилийн тэртээ эмнэлэгт хоёр эхийн хүүхэд солигдсоныг хэн ч мэдээгүй
бөгөөд хоёр хүүгийн хувь заяа өөр өөрөөр эргэж,эрх дураараа өссөн хүү
энэ л хөөрхий чихэр зардаг хүүгийн амьдралаар амьдарч,чихэр зардаг хүү
төрсөн ээж аавынхаа гар дээр ухаангүй эмнэлэгт хүргэгдэж байхад болох
болохгүй бүхнийг огт анзаарсан шинжгүй амьдрал хөвөрсөөр л байлаа …Ай
Хүний хувь тавилан гэдэг…
2009.07.27 Амур FM 107.5
skip to main | skip to sidebar
KaZuYaSaN's NoTeRu
Мөрөөдлийнхөө төлөө тэмц, тэгвэл амжилт ойрхоон гэж
Хувь тавьлан
2009 оны 11-р сарын 09, Нийтэлсэн Kenj1Өөрийгөө танилцуулчдиймуу...

- Намайг バヤルバ-タルさん гэдэг,харин өөрийгөө けんじ гэдийн, хаха японоор прокурор гэсэн үг юм билэ. Би КТМС-н 1р курсын оюутан. Хар багийн мөрөөдөлдөө хөтлөгдөн програм хангамжийн ангид орсон, өөрөөрөө бахардаг гэхү дээ, удахгүй та нар шиг Монголдоо тээд цаашлаад олон улсад шилдэг програмист болох зорилго өмнөө тавьчихсан байгаа юм байна, Миний оюутаны код: SW09D016 Жич: Энэ зураг минийх биш шүү :D , Бас надаас өөр нийтлэгч байгаа юм байна
Архив
- ▼ 2010 (4)
- ► 2009 (21)
- ► 12-р сар (6)
- ► 11-р сар (15)
- ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун???
- КТМС-д ороод төрсөн сэтгэгдэл
- Өнөөдөрийн "гай"
- uguulleg
- uguulleg
- Шилдэг зохиолууд
- Өнөөдрийн тэмдэглэл 08,11,2009
- Хувь тавьлан
- Хайрын тухай юмуу даа, надаа лав таалагдлаа
- Өнөөдрийн тэмдэглэл
- Миний 6-н цагийн төлөвлөгөө гэж...
- Хачирхалтай тааралдаан
- Англи хэлний лекц
- 3D maya pro sonirhogchih naashaa!
- :::::::::First Blood! gej:::::::::
Хандалтаар тодорхойлбол
Зочилох дуртай...
Tsag agaar
clock
Hamster
Blog maani...
Блог маань нээгдээд
Надтай харилцахыг хүсвэл
Бичлэгээр нь ангилуул...
- 3D grapic(1)
- Uguulleg(2)
- Анги(4)
- Миний бодол(11)
- Мон үндэс(1)
- нөхөрлөл(3)
- цаг төлөвлөлт(5)

5 сэтгэгдэл:
Biirbeh.com-s avsan yum bgaan. Unshaad uzeerei sonirholtoi shuu
Biirbeh.com-s avsan yum bgaan. Unshaad uzeerei sonirholtoi shuu
Saixan ugvvlleg bna.Gunigtai yumaa bas.Za tegeed amjilt!
jahan uguulber zuil aldaa bna. gehdee ih goy uguulleg bna.
uguulber zuin gesiin keke